Аялал бол гайхамшиг

Үүлэн дундах арал Пандориа гариг

  • 2
  • 5
  • 7
  • 1
  • 3
  • 6

Хятадын зvvн ємнєд хэсгийн Хунан мужийн нутаг дэвсгэр дэх Жанг Жиа Жие цэцэрлэг буюу Аватар киноны Пандориа гариг нь үзэсгэлэнт байгаль, үүлэн дунд хөвж байгаа мэт оргилууд нь дэлхийн нэгэн гайхамшиг юм

Үүлэн дунд хөвж буй мэт 3000 гаруй уулсын оргилууд нь 1000 метрээс өндөр ба тэдгээрийн дундуур олон тооны горхиуд урсдаг байгалийн үзэсгэлэнт сайхан газар юм.

Хэрвээ та өндрөөс айдаггүй, адал явдалд дуртай бол дэлхийд хамгийн анхны өндөрт гардаг дүүжин лифтээр Ихэр луу нэртэй огцом өндөр уулын орой руу гарч, 1430 метрийн өндөрт байрлах шилэн тавцан дээгүүр явах боломжтой.
Аялал маань цааш үргэлжлэн Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгддэг Тэнгэр уул дархан цаазат газарт хүрээд лифтээр 3000 метрийн өндөрт орших Тэнгэрийн хаалганд хүрч очно. Энэ газрыг Хятадын ард түмэн нэг алхаад л тэнгэрт хүрэх хаалга хэмээн ярилцдаг.

Ойт уулсын дээр шовх оройтой нvсэр том чулуун баганууд сvндэрлэж, хаа сайгvй хvрхрээ шаагин, жинхэнэ ширэнгэн ойн бvхэл бvтэн цогцолбор бvрэлдсэн бол Хэйцуннао хэмээх чулуут оргил нь мянга мянган жилийн настай хуш моддоороо алдартай.
Тэгвэл “Шар лууны ой” нь дєрвєн тєвшинтэй ба нvд алдмаар гойд vзэмжтэй ажээ. Хажууханд нь vзэсгэлэнт Тяньцзу уул байх бєгєєд оргилыг нь Куньлунь буюу “Бурхдын гэр” хэмээдэг байна. Уг уулны 1 км гаруй єндєрлєг хэсэгт нь Шар лууны тосгон оршдог.
Энэхүү үзэсгэлэнт газар Аватар киноны багийнхан ирж удаан хугацааны судалгаа хийж гайхамшигт Пандориа ертѳнцѳѳ энэхүү газраас сэдэвлэн бүтээж дэлгэцнээ кино болгон амьлуулсан гэдэг.

 

Аяллын маршрут

1 өдөр
Бид өдрийн нислэгээр Хөх хот руу нисээд 15 цагт очоод, үдээс хойно хотоор аялана. Орой 22 цагийн онгоцоор аялалаа үргэлжлүүлж, 2 цаг орчим нисээд Ухан хотын онгоцны буудалд бууж зочид буудалдаа хүрч амрана.
2 өдөр
Өглөөний цайны дараа аялалын автобусаар 5 цаг орчим аялаад Дорнын нуурт хүрнэ. Дорнын нуур нь уул, ус төгс цогцолсон Хунан мужид байрладаг. Үдийн хоолны дараа аялалаа цааш үргэлжлүүлэн 2 цаг орчим яваад дэлхийд үзэсгэлэн төгөлдөрөөрөө гайхагддаг, геологийн өвөрмөц тогтоц бүхий Жанг Жиа Жие цэцэрлэгт хүрч оройн хоолоо идээд буудалдаа амрана.
3 өдөр
Энэ өдөр Аватар киноны Пандорио ертөнц рүү аялах аялал эхлэх юм. Бид явганаар Алтан ташуур хавцлаар 2 цаг орчим аялана. Өндөр өндөр ой модоор хүрээлсэн уулс, хадан хавцалууд нь үүлэн дунд хөвөх мэт, тэртээ доор хоржигнон урсах тунгалаг голууд нь гайхамшигт уран зураг мэт харагдана. Явган аялалын эцэст бид Тэнгэр уулын хаяанд байрлах орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан Хятад орны байгалийн гайхамшигт газруудыг харуулах музей үзэж сонирхоно. Хэрвээ та өндөрөөс айдаггүй, адал явдалд дуртай нэгэн бол дэлхийд анхны хамгийн өндөрт гардаг дүүжин лифтээр Ихэр луу нэртэй огцом өндөр уулын орой руу гарч, шилэн тавцан дээгүүр явах боломжтой. Аялал маань цааш үргэлжлэн Тэнгэрийн ордон хэмээн нэрлэгддэг Тэнгэр уул дархан цаазат газарт хүрээд лифтээр Тэнгэрийн хаалганд хүрч очно. Хятадын хамгийн том хүрэл Лууны хөшөө, эргэн тойрон сүндэрлэх чулуугаар бүтсэн далайг харж, нэг алхаад л тэнгэрт гарна гэж Хятадууд хэлдэг тэр газрыг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа бид Хятад улсын үндэсний урлагын тоглолтыг үзэж сонирхоно.
4 өдөр
Өглөөний цайны дараа Арван бээрийн цэцэрлэгт хүрээлэнд очно. Та явгаар эсвэл цахилгаан машин түрээслэн цэцэрлэгт хүрээлэнг үзэх боломжтой. Дараа нь бид эртний Хятадын дорнын их сүмийг үзээд „Ард түмний“ гэж нэрлэгддэг худалдааны төвөөр орно. Автобусаараа бид цааш аялсаар Хятадын эртний хотуудын нэг болох Галт шувуу нэртэй хотод хүрч очин буудалдаа буун амрана. Оройдоо та хотоор зугаалж эртний барилга байшинг үзэж сонирхохоос гадна Хятадын эртний ардын урлагаа хадгалан үлдэж, гудамж талбайдаа дуулан цэнгэж буй ард түмний амьдралтай танилцах боломжтой юм.
5 өдөр
Өглөөний хоолны дараа Галт шувуу хотоос хөдлөн Чангша хотод хүрнэ. Чангша хот нь бүх хятадын зам харилцааны уулзвар, зангилаа хот бөгөөд байгаль орчноо хамгийн сайн хамгаалдаг гэсэн өргөмжлөлтэй юм. Энэ хотын онгоцны буудлаас Хөх хотруу 2 цаг нисээд оройн 20:00 цагт Хөх хотод ирж буудалдаа байрлана.
6 өдөр
Өглөөний цайгаа уусны дараа хотоор аялан Хөх хотын онгоцны буудлаас нутгийн зүг хөлгийн жолоог зална. Онгоц 16:00 цагаас хөөрч 18:50 цагт Чингис Хаан олон улсын онгоцны буудалд хүрснээр бидний аялал дуусч байна.

Аяллын үнэнд багтсан

  • Хоол
  • 3 одтой зочид буудал
  • Мэргэжлийн хөтөч
  • Орон нутгийн нислэг
  • Олон улсын нислэг
  • Аялал жуулчлалын тусгай автобус

Аяллын үнэнд багтаагүй

  • Хөтөлбөрөөс гадуур бусад зардал
  • Хувь хүний зардал

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page