Аялал бол гайхамшиг

Эрүүл мэндийн шинжилгээний аялал

  • 1
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 2

Хятад улсын Эрээн, Хөх хот, Чингисийн онгон, Усан ертөнцөөр хийх гайхамшигт аялал

 

Аяллын маршрут

1 өдөр
Орой 20:00 цагт УБ-Эрээн чиглэлийн галт тэргэнд сууж хөдлөнө.
2 өдөр
Өглөө 10 цагийн орчим галт тэрэг Эрээн хотод хүрч галт тэрэгнээсээ буусны дараа динозаврын музей үзнэ. Эрээн хотод өдрийн хоолны идээд Хөх хот руу хөдлөнө.
3 өдөр
Өглөө эрт Ванг Тунг рашаан цогцолборын зүг хөдлөнө. Энэхүү зугаа цэнгэлийн цогцолбор нь Хятадын хойд зүгийн хамгийн томд ордог бөгөөд хүүхэд багачууд болон томчуудад зориулсан усан сан, эмчилгээний рашаан бусад үйлчилгээний газруудаас бүрдсэн.
4 өдөр
Өглөөний цайны дараа Хөх хотоос 350 км-т байрлах 1982 онд Ордос нутагт байгуулагдсан Их Эзэн Хаан Чингэсийн онгон цогцолбор руу аялна. Энд та бидний өвөг дээдсийн түүх түүнтэй холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Хөх хотруу буцна.
5 өдөр
Өглөө босч шинжилгээндээ орно. Эмэгтэй хүн 341 юан, эрэгтэй хүн 288 юан. Хийх шинжилгээ: Дотоод эрхтэн, гадаад эрхтэн, эмэгтэйчүүдийн үзлэг, цусны , шээс , элэг , цус шээсний хүчил, цусны хлостерин, хелокобактери, цээжний рентгэн зураг, зүрхний бичлэг, ясны сийрэгжилт зэрэг шинжилгээнүүдийг орчин үеийн техникээр өндөр ур чадвартай эмч нар хийж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Үүний дараа Хөх хотын хамгийн том шарын шашний хийд рүү аялна.
6 өдөр
Чөлөөт өдөр
7 өдөр
Өглөө эрт Эрээн хотын зүг хөдөлж Эрээн-УБ чиглэлийн галт тэргэнд сууж нутгийн зүг хөдлөнө.
8 өдөр
09:00 цагт УБ төмөр замын буудал дээр ирж бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан

  • Хоол
  • Аяллын хөтөч
  • Жуулчны автобус
  • Олон улсын галт тэрэг
  • 3 одтой зочид буудал

Аяллын үнэнд багтаагүй

  • Аялагчийн хувийн зардал
  • Аяллалтын хөтөлбөрт ороогүй бусад зардал

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page