Аялал бол гайхамшиг

Тал нутгийн диваажин

  • 9
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 10
  • 11
  • 12

Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газрууд болох Эрийн хийморь сэргээх Шилийн богд уул, Алтан овоо, Бичигтийн шахаа, Торой бандийн хөшөө, мянган хун чуулах Ганга нуур, Баруун урт хот зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд

Аяллын маршрут

1 өдөр
Өглөө эртлэн Улаанбаатар хотоос хөдлөн Чингис хотод хүрнэ. Өдрийн хоолыг Өндөрхаан баазад (Улаанбаатар-Өндөрхаан 338 км) хооллоно. Цааш хөдлөн Баруун – Урт хотод оройдоо хүрч буудалдаа байрлана. Оройн хоол Баруун – Урт хотын ресторанд зооглоно
2 өдөр
Өглөө цайны дараа Шилийн богд уул руу хөдлөнө. Замдаа байгалийн өвөрмөц тогтоц бүхий талын агуй үзэж сонирхоно. Баазадаа очиж амран хорхог идэж, үзэсгэлэнт талын дунд нэгэн сайхан оройг өнгөрөөн амарна. (Баруун – Урт Шилийн богд 180 км)
3 өдөр
Эртлэн босож Шилийн богд ууланд гаран нар мандахыг харж хийморь лундаагаа сэргээсний дараа хүлгийн жолоог Дарьганга сумын зүг зална. Замдаа Бичигтийн шахаа, Тоорой бандийн хөшөө, Мянган хун чуулах Ганга нуур зэрэг үзэсгэлэнт газруудаар аялна. Орой Баруун урт хотын ойролцоо байрлах Хүслийн хүслэн жуулчны баазад буудаллан алжаал ядаргаагаа тайлж хононо.
4 өдөр
Өглөөний цайны дараа бидний аялал улсын нийслэл Улаанбаатар хотыг чиглэнэ. Үдийн зоогийг Өндөрхаан баазад зооглоод цааш улсын нийслэл Улаанбаатар хот руу аялал үргэлжилнэ. (Баруун урт-Улаанбаатар 565 км)

Аяллын үнэнд багтсан

  • Өглөө, өдөр, оройн хоол
  • Хөтчийн зардал
  • Аялалын унааны зардал (10 хүн нэг микро автобус)
  • Энгийн зочид буудалд 2 хүн 1 өрөөнд, баазад 4 хүн 1 өрөө буюу гэрт байрлана

Аяллын үнэнд багтаагүй

  • Аялагчийн хувийн зардал
  • Аяллалтын хөтөлбөрт ороогүй бусад зардал

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page