Аялал бол гайхамшиг

Евроазийн гүүр Турк орноор

  • 10799601_568341699979112_952382449_n
  • 3
  • 10751543_568343183312297_1907367038_n
  • 10752045_568341666645782_2103270186_n
  • 2
  • 7
  • 8
  • 10
  • 9
  • 11

Istanbul- Canakkale- (Troy)- Ayavalik- (Fuka)- Izmir- Ephesus- Kusadasi- Pumakkale- Hierapolis- Antalya- Konya- Anatolia-(Goreme)- (Ozkonak)- Istanbul өвөрмөц ёс заншил, музей, байгалийн үзэсгэлэнт 11 хот газар

Турк улс нь байгалийн гайхамшигтай ѳвѳрмѳц тогтоц, давтагдашгүй түүх дурсгалт байгууламж, археологийн олдворуудтайгаас гадна гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийн хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн.
Байгалийн өвөрмөц тогтоцтой үлгэрийн юм шиг энэ сайхан газар хүн бүхний сэтгэлийг яахын аргагүй татдаг.

Энд та эртний түүх дурсгалт хотоор аялж, үзэсгэлэнт хүрхрээ, далайн эргийн амралтын газар, Египтийн үнэртний зах, балгасаар орж театр, чулуун зам, номын сан, сүм зэрэг байгууламжын туурийг үзэж сонирхоно.

Ази, Европ тивийн дундуур урсах Босфорын хоолойгоор хоёр хэсэг хуваагдаж, хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот нь Истанбул юм.

Мѳн та эндээс Грек, Ром, Оcманчуудын цайз цамхаг, чулуун зам, сүм хийдийн тууриуд, Ephesus-ийн амфитеатр (тэмцээн явуулах талбай), Pamukkale-д Cleopatra хатны сэлдэг байсан рашаан, Cappadocia агуйн байшингууд, Ozkonak газар доорх хот гэх мэт сонирхолтой, үзэсгэлэнт газруудыг үзэж болно. Үелэн тогтсон халуун рашаанд та тухлан сууж биеэ эмчлэн алжаал ядаргаагаа тайлна.
Туркийн хоол, цай нь бас нэгэн гайхамшиг Европ, Ази, Газар дундын орнуудын соёлыг хослуулсан байдгаараа онцлог юм. Бидний сайн мэдэх кэбаб, донер мөн төрөл бүрийн ногоо, махтай содон амттангуудыг энд та идэж амтлах болно.

 

Аяллын маршрут

Өдөр 1 / Улаанбаатар - Бээжин
Улаанбаатар - Бээжин чиглэлийн онгоцонд сууна. Буудалдаа орж амарна.
Өдөр 2 / Бээжин - Истанбул
Бээжингийн нисэх онгоцны буудлаас Турк улсын нийслэл Истанбул хот орох онгоцонд суун зорьсон газраа хүрч зочид буудалдаа бууж амарна.
Өдөр 3 / Аявалик
-Өглөөний цай уусны дараа Канакале хотын зүг хөдлөнө. Хотдоо хүрсний дараа эргээс усан онгоцонд суун эртний түүхт хотуудын нэг Трой хотын зүг хөдлөнө. Энд та эртний түүх дурсгалт хотоор аялан таницана.Үргэлжлүүлэн Аявалик хот руу хөдлөн хоттой таницсаны дараа буудалдаа орж амарна (170 км)
Өдөр 4 / Кусадаси
-Өглөө цайны дараа эртний боомт хот Фука хот руу хөдлөнө (180 км) Чөлөөт цаг дурсгалын зураг татуулан далайн эргээр зугаална. -Измир рүү хөдлөнө тэндээ өдрийн хоол зооглоно (63 км) -Аяллын автобус эртний христийн шашны гол хотын нэг байсан Ефесүс руу хөдлөнө (84 км) Энд та эртний Ромын хамгийн сайн хадгалагдан үлдсэн хотын балгасаар орж театр, чулуун зам, номын сан, сүм зэрэг гайхамшигт байгууламжын туурийг үзэж сонирхоно. -Кусадаси хот руу хөдлөнө (20 км) Одоогийн Кусадаси хот болон ойр орчмын газар нь Турк улсад төдийгүй Европын хамгийн алдартай далайн эргийн амралтын газар юм. Далайн эрэг дээр амарч далайн асар том давалгааг харан кофе уун тааваараа амран суух нь хүн болгоны хүсэн мөрөөддөг нэгэн жаргал бизээ. -Арьс ширний үйлдвэр үзэж сонирхоно. Туркийн арьс ширний үйлдвэрлэл нь Дэлхийд алдартай бөгөөд Итали, Франц зэрэг орнуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. -Буудалдаа бууж амарна.
Өдөр 5 / Памукали
-Памукали хот руу хөдлөнө (185 км) Памукали хот нь байгалын аршааны төв юм. Маш олон төрлийн үйлчилгээтэй рашануудтай. Үелэн тогтсон халуун рашаанд та тухлан сууж бие эмчлэн алжаал ядаргаагаа тайлна. -Хираполис эртний хотын туурьтай танилцана. -Орой зочид буудалдаа орж халуун рашаанд суун замын алжаал ядаргаагаа тайлан амарна.
Өдөр 6 / Анталиа
-Өглөө цайны дараа Анталиа руу хөдлөнө (240 км) -Анталиа хот нь далайн эргийн боомт хот бөгөөд аялал жуулчлал амралтын томоохон бүс нутгуудын нэг юм. -Өдрийн хоолны дараа Анталиагаар үргэлжүүлэн аялна. -Эндээсээ 14 км газар орших үзэсгэлэнт хүрхрээ бүхий байгалын үзэсгэлэнт газар Дубэн гол руу хөдлөнө.
Өдөр 7 / Анатолиа
-Өглөө цайны дараа Куня руу хөдлөнө (305 км) Куня хот нь эртний томоохон төв хотуудын нэг бөгөөд Турк үндэсний бүжиг үүссэн газар юм. -Мевлана музей үзнэ. Энэхүү музей нь ариун шашинтны сүм байсан бөгөөд өдөр бүр нутгийн ард иргэд ирж нөргөл үйлддэг. -Аяллын машин National Geographic сэтгүүлээс заавал үзэх үзэсгэлэнт газрын нэгэнд орсон Анатолиа руу хөдлөнө (245 км) -Хивсний үйлдвэрээр орно. Эрт дээр үед гэр бүлийн нийгмийн давхаргыг тодорхойлохдоо алт эрдэнэсэн чимэглэл зүүлтээр биш хэзээ ч давтагдашгүй уран хийцтэй хивсээр тодорхойлдог байжээ. -Орой агуйн зочид буудалд орж амарна.
Өдөр 8 / Анатолиа
-Өглөөний цайны дараа тагтаан цав газар очиж дурсгалын зураг даруулна. -Горемийн музей үзнэ. Энэхүү музей нь байгалын хадан дээр сүм, мөргөлийн талбай зэрэг 30 гаруй байгууламжуудийн агуулсан байгал хүний бүтээл хослон цогцолсон үзэсгэлэнт газар юм. -Агуйн ресторанд өдрийн хоолоо иднэ. -Газар доорхи хот Оззи конорыг үзэж сонирхоно. Энэхүү байгууламж доошоо нийт найман давхраас бүтдэг эрт дээр үед дайснаасаа нуугдаж хорогдох зориулалтаар бүтээсэн асар том байгууламж юм. -Дэврэнт Вали салхины төв. Энэхүү газар он удаан жил салхинд үлээгдэн хад чулуу нь элэгдсээр үлдсэн хэсэг нь чулуун ой мэт тогтоцтой болсон үзэсгэнт газар билээ. Орой буудалдаа очиж амарна.
Өдөр 9 / Истанбул
-Өглөө цайны дараа Онгоцны буудлаас орон нутгийн онгоцоор Истанбул хотын зүг хөдлөнө (тухайн үед тохиромжтой онгоцны хуваарыг харж нисэх цагаа тогтно) -Онгоцноосоо буун Истанбул хот руу хөдлөнө замдаа Истанбул хот тэр чигээрээ харагдах Хосуудын ууланд зогсон дурсгалын зураг авхуулна. -Өдрийн хоолны дараа Топкапи ордонгоор аялна. Энэхүү ордон нь эртний Оттоманы эзэнт гүрний үеийн султануудын амьдардаг орд байсан бөгөөд тэдний хэрэглэж байсанүнэт зүйлс болон хааны өрөөний асар том дугуй таазтай өрөөг үзэж сонирхоно. -Энээдээсээ бидний аялал Египтийн үнэртний зах руу хөдөлнө. 16 зууны үеэс одоог хүртэл үнэртэн, эмийн ургамал, хатаасан жимс, гар урлалын болон бусад бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулдаг маш том хэмжээний зах юм. -Алтан булангаар аялна. Энэхүү газар нь эрт үед цэргийн усан флот байсан бөгөөд олон сонирхолтой дусргалт газруудыг үзэж сонирхоно. Орой буудалдаа орж амарна.
Өдөр 10 / Истанбул - Бээжин
-Өглөө цайны дараа Истанбул хотын алдартай аялал жуулчалын чухал бүс болох хүмүүсийг зугаацуулах зориулалттай байсан Тулааны талбар байгууламжаар аялна. Уг байгууламжыг үзсэний дараа Хөх сүмээр аялна. 16 зууны үед байгуулагдсан энэхүү аварга байгууламжтай таницсанаар та Турк улсын түүх соёлтой танилцан, ард түмнийх нь өвөрмөц ёс заншилтай танилцах болно. -Эндээсээ сувдны дэлгүүрээр орж сонирхон дэлхий дээр давтагдашгүй хийц бүхий янз бүрийн сувдан эдлэлүүдийг үзэж сонирхоно. Үүний дараагаар Гранд Ковер Базаар хэмээх эртний гудамж буюу дэлхий дээрх хамгийн том захаар зочилно. Энэхүү зах нь нийт 4000 гаруй дэлгүүр 50 гаруй гудамжыг хамарсан газар юм (бүтэн сайн өдөр зах амарна) -Орой Истанбулын онгоцны буудал руу хөдлөн онгоцондоо сууна.
Өдөр 11 / Бээжин - Улаанбаатар
-Бээжингийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар орох онгоцонд сууснаар бидний аялал өндөрлөж байна.

Аяллын үнэнд багтсан

  • Хоол
  • 5 одтой зочид буудал
  • Мэргэжлийн хөтөч
  • Орон нутгийн нислэг
  • Олон улсын нислэг
  • Аялал жуулчлалын тусгай автобус

Аяллын үнэнд багтаагүй

  • Хөтөлбөрөөс гадуур бусад зардал
  • Хувь хүний зардал

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page