Аялал бол гайхамшиг

Дэмчогийн хийд

  • d1
  • d2
  • d3
  • 5

Дэмчогийн хийдээр 3 өдөр хийх мөргөлийн аялал

Аяллын маршрут

Өдөр 1
Ханбогд бумбат нисэх онгоцны буудалд онгоц газардан бууж тэндээсээ аялалын машин тосч аван Дэмчогийн хийд рүү хөдөлснөөр бидний галбын улаан говийн аялал эхэлнэ. Дэмчогийн хийд нь 180 гаруй жилийн түүхтэй Ноён хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан галбын говийн гурван том хийдийн нэг юм. Хийдээ үзэж сонирхсоны дараа ойролцоо байрлах Домбон цохио руу явган аялаад, тэндээсээ Чингисийн уурганы нүх, бөөгийн овоо, баяжихын агуй, эхийн умай зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаар тойрон аялал хийнэ. Орой Дэмчогийн хийдийн хажууд байрлах Борхон заяа буудалд буудаллана.
Өдөр 2
Дэмчогийн хийд дээрээс ургахын улаан нартай золгон, энерги авах ёслол үйлдээд дараа нь оюу толгойн уурхай руу хөдөлж оюу толгойн тухай музей үзэж уурхайн үйл ажиллагаатай танилцана. Өдрийн хоолоо Дэмчогийн хийдэд идээд Ханбогд сум руу хөдлөнө. Замдаа говийн ноён хутагтын бүтээсэн хаднаас тодрон гарч ирсэн говын улаан сахиус одоог хүртэл оршин буй Эрээтийн хийд, эртний саран хөхөө чуулга тоглодог байсан Цогзолын хийдийн тууриудаар дайран өнгөрнө. Орой Ханбогд сумтай танилцан буудалдаа амарна.
Өдөр 3
Нутгийн малчин айлд зочилж нутгийн цай, ингэний хоормогоор дайлуулан өдрийн хоолоо идэж ханын хэцийн хүрэн, галбын улаан тэмээ унан ингэ саахад оролцоно. Говийн хот айлд та буудаллахдаа эртний сайхан ёс заншлаа тэр чигээр нь хадгалан үлдсэн ажилсаг ард түмний дунд байна гэдгээ мэдэрч тэдний нэгэн хэсэг болж мартагдашгүй сайханаар нэгэн өдрийг өнгөрөөнө. Өдрийн хоолны дараа Ханбогд бумбат онгоцны буудлаас Улаанбаатар хүрэх онгоцонд сууснаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан

  • Хоол
  • Аяллын хөтөч
  • Аяллын машин
  • Зочид буудал

Аяллын үнэнд багтаагүй

  • Аяллалтын хөтөлбөрт ороогүй бусад зардал

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page