Аялал бол гайхамшиг

Галбын улаан говь

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Галбын улаан говын үзэсгэлэнт газруудаар аялах адал явдалт аялал

Аяллын маршрут

Өдөр 1
Улаанбаатар хотоос өглөө эртлэн хөдөлсөнөөр бидний галбын улаан говьд хийх аялал эхэлнэ. Бид Цогт-Овоо сум хүртэл нийтдээ 400 км засмал замаар яваад 42 км шороон замаар явж Цагаан суварга гэж нэрлэгдэх байгалийн өвөрмөц тогтоц бүхий эрт дээр үед далайн ёроол байсныг санагдуулах өнгө өнгийн давхарга бүхий газарт очиж ойролцоох 5 км-т байрлах жуулчны баазад хоноглоно.
Өдөр 2
Манлай сумын төвтэй танилцаж Нанзад баатар Дэмүүл арслангын хөшөөг үзэж сонирхосны дараа сумаас 60 гаруй км-т байрлах байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий 10 гаруй км үргэлжилсэн Морин толгойн цав-д хүрнэ. Энэхүү цав нь том, жижиг олон өнгийн элсэн ангал, цав, эрэг, гангаас бүрдсэн ба явган болон тэмээн аялал хийхэд маш тохиромжтой. Энэ өдөр бид ойрхон байрлах малчин айлд буудаллан нутгийн цай, ингэний хоормог, идээ ундаагаар дайлуулахаас гадна монголын уламжлалт тоглоом наадгай, шагайгаар наадан оройг өнгөрөөнө. Та энд нүүдэлчин ахуйтай танилцан, ханын хэцийн хүрэн, галбын улаан тэмээ унах түүнчлэн ингэ саах зэрэгтэй танилцах боломжтой.
Өдөр 3
Өглөөний цайны дараа бид хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан махан болон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн мөрийг тэр чигээр нь хадгалан үлдсэн Шар цав руу аялалаа үргэлжлүүлнэ. Ямар нэг зүйлд яарч байсан мэт нэгэн чигт олноор явж байсан үлэг гүрвэлийн 1800 гаруй том, жижиг мөр энд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь үнэхээр гайхамшигтай. Эндээс баруун урагш 100 гаруй км-т орших Ханбогд ууланд байрлах Дэмчогийн хийдийн дэргэд байх буудалд бууж амрана.
Өдөр 4
Ноён хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан Галбын уулын гурван хийдийн нэг болох Дэмчогийн хийд дээрээс ургахын улаан нартай золгон, энерги авах ёслол үйлдээд хийдтэй танилцана. Өглөөний цайны дараа ойролцоо байрлах Домбон цохио руу явган аялаад, тэндээсээ Чингисийн уурганы нүх, бөөгийн овоо, баяжихын агуй, эхийн умай зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаар тойрон аялал хийнэ. Оройдоо нутгийн малчин айлаар зочлон хоноглоно.
Өдөр 5
Аялал цааш үргэлжлэн говийн бага дархан газарт байрлах их бага хачиг уулаар орж эртний хадний сүг зураг үзэж сонирхоно. Их бага хачиг ууланд Монгол нутгаар түгээмэл тархсан хадны сүг зураг, дүрснүүдээс гадна ховорт тооцогдох эр хүйсийн тэмдэгт дүрснүүд, сансар огторгуйн шинжтэй дүрс тэмдэгүүд бий. Эндээс холгүй байрлах нутгийн малчин айлд очиж малчин амьдрал ахуйтай танилцан дахин нэгэн үдшийг өнгөрөөнө. Говийн хот айлуудад та буудаллах бүртээ эртний сайхан ёс заншлаа тэр чигээр нь хадгалж үлдсэн ажилсаг ард түмний дунд байна гэдгээ мэдэрч тэдний нэгэн хэсэг болж мартагдашгүй сайхан өдрүүдийг өнгөрөөнө.
Өдөр 6
Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоог залан хотдоо буцаж ирснээр бидний аялал өндөрлөж байна.

Аяллын үнэнд багтсан

  • Хоол
  • Аяллын хөтөч
  • Аяллын машин
  • Зочид буудал

Аяллын үнэнд багтаагүй

  • Аяллалтын хөтөлбөрт ороогүй бусад зардал

 

Аяллын захиалга хийх

Овог*

Нэр *

Хүйс

Имэйл хаяг *

Утас *

Хүний тоо

Нэмэлт мэдээлэл

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedInEmail this to someonePrint this page